Компанийн танилцуулга татах
“Феникс ложистикс” ХХК нь олон улсын тээвэр, логистикийн салбарт үйл ажиллагаа явуулж буй, тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн мэргэжлийн байгууллага юм. Бид харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн найдвартай, түргэн шуурхай, үр ашигтай тээврийн цогц үйлчилгээг санал болгож, урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэн ажилладаг.
“Феникс ложистикс” ХХК нь 2022 онд байгуулагдсан, олон улсын тээвэр зуучлалын тусгай зөвшөөрөлтэй компани. Бид төмөр зам, автозамын өргөн сүлжээнд тулгуурлан транзит, экспорт, импорт болон дотоодын тээврийг вагон, чингэлэг, автомашинаар цогцоор нь гүйцэтгэдэг.
Манай компани нь хоёр талын ачаа урсгалыг зохион байгуулах чиглэлээр 20 гаран жил мэргэшсэн баг хамт олонтой. Бид импортын ачааг Монгол Улсад нийлүүлэхээс гадна Монголын үйлдвэрлэгч компаниудыг олон улсын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлж, дэлхийн аль ч цэг рүү экспорт хийх хамгийн оновчтой боломжийг бүрдүүлэн ажилладаг.
Үйлчлүүлэгчдэдээ найдвартай үйлчилгээ үзүүлэх
Амлалт, үүргээ чанд биелүүлж, үр дүнд хариуцлагатай хандах
Чадварлаг баг хамт олноор чанартай, үр ашигтай үйлчилгээ хүргэх
Шуурхай, зардал хэмнэсэн, оновчтой тээврийн шийдлийг хэрэгжүүлэх
Олон улсын худалдааг дэмжсэн, хил дамнасан тээвэр логистикийн цогц шийдлээр дэлхийн зах зээлийг холбож, салбартаа тэргүүлэгч, бүс нутагт тогтвортой байр суурь эзэлсэн итгэлт түнш болно.
Бид олон улсын стандартын дагуу тээвэр, логистикийн үйлчилгээг үзүүлж, харилцагчдын бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, гадаад худалдааг дэмжих, урт хугацааны итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг бий болгохыг зорьдог.
Төмөр зам болон авто тээвэр нь Монгол Улсын гадаад худалдааны гол тулгуур бөгөөд үүгээр дэлхийн томоохон зах зээлүүдийг хооронд нь тогтвортой холбож байдаг.
ОХУ болон БНХАУ-ын хооронд орших газар зүйн ашигтай байрлалаараа Монгол Улс нь Евроази болон Ази, Номхон далайн бүс нутгийн хооронд тээвэрлэгдэж буй ачааны чухал транзит коридорын үүрэг гүйцэтгэдэг.
Манай компани экспорт, импорт, транзит ачааны тээвэрлэлтийг төмөр зам болон авто тээврийн нэгдсэн шийдлээр зохион байгуулж, үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцсэн найдвартай, аюулгүй, үр ашигтай логистикийн үйлчилгээг үзүүлдэг.
Монгол дахь илгээх өртөөнд ачааг хүлээн авах
Бичиг баримт бүрдүүлэлт хийх (гааль, шаардлагатай тохиолдолд мал мэнлэг, ургамал хорио цээр)
Вагон эсвэл чингэлэгт ачилт хийх
УБТЗ-ын сүлжээгээр хил хүртэл тээвэрлэх
ОХУ-ын төмөр зам эсвэл БНХАУ-ын төмөр замын сүлжээнд холбох
Хүлээн авагч улсын очих өртөө хүртэл тээвэрлэх
Буулгалт хийж, үйлчлүүлэгчид хүлээлгэн өгөх
Цаг агаарын нөхцлөөс үл хамааран тогтвортой, найдвартай, эдийн засгийн үр ашигтай тээврийн шийдлийг санал болгодог. Их хэмжээний ачааг урт зайд аюулгүй тээвэрлэх боломжтой.
Өөрийн эзэмшлийн 100 хагас вагоноор их хэмжээний ачаа тээвэрлэлт болон хил дамнасан логистикийн найдвартай үйлчилгээг үзүүлдэг.
Монгол Улсаас экспортлогдох уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг дэлхийн аль ч улс оронд хүргэх цогц үйлчилгээг үзүүлж байна.
Ази–Европын чиглэлд болон бүс нутгийн улс орнуудын хооронд дамжин өнгөрөх тээврийг зохион байгуулна.
Манай компани гадаад улс орнуудаас Монгол Улс руу бүх төрлийн ачаа барааг найдвартай, түргэн шуурхай тээвэрлэх импортын тээврийн цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна.
Манай компани дотоод болон олон улсын авто тээврийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж, ачаа барааг илгээгчээс хүлээн авагч хүртэл аюулгүй, найдвартай, түргэн шуурхай хүргэдэг.
Манай авто тээврийн үйлчилгээ нь төмөр замын тээвэртэй уялдан ажиллаж, үйлчлүүлэгчдэд хамгийн оновчтой маршрут, хугацаа, зардлын шийдлийг санал болгодог.